Мэнд амгалан уу? #TeamMab ажлын хүрээнд #Тамхилахзуур02 ээлжит дугаар орлоо. Дараагийн дугаарууд айсуй.. #tamhilah #zuur
Credits:
Project initiated by Maberrant
Produced and performed by Besud JR
Beat sampled by Besud JR
Recorded by Besud JR
Mixed by Mad.O
Video by Harchu OG
Subscribe for more #Teammab videos
Contact:
Besud JR
/ besud.junior
/ zolbayar.enkhnasan
Harchu OG
/ harchu_og
Maberrant
/ maberrant.mg
/ maberrant.fnx
Lyrics:
1.
Харуудаас сурсан соёл, хип хоп дэг жаяг
Хажууд нь ирсэн ч хадгалсаар байна Монгол хэв маяг
Хамуудын толгой дохино, хараал үгнүүд амнаас огино
Хаана ч бид нар саагна, бусдад заана яах ёстойг нь
2020, харъя би хэн нь хэн бэ?
Өөрийнхөө зоргоор бусдад тавина хэм хэмжээ
Бүрэн таниагүй байж бусдыг яаран дүгнэж яана?
Үүнийг хар, үзэн яд, түүнийг дав, үнэнг хар!
Гадуур ажил ихтэй, hustle-аа би түргэн шиг амжуулна
Гарууд мэндчилэхдээ мую-г зүгээр хөөрөг шиг дамжуулна
Өдөр болгон хөгжим гэдэг дарсыг дарна
Гудамжнаас эхэлсэн ч залуучууд бид алсыг харна
Хэн нэгэн заагаагүй ээ, хажууд хэн ч байгаагүй ээ
Хип хопоос сурч байна, завтайдаа энд найгаагүй ээ!
Rhymebook дүүрэн үгсээ микрафон дээр өрнө
Хүмүүс дагаж дуулна яг л Никитон шиг түрнэ
2.
Дуу минь чамайг ховсдоно, төгс орчинд оруулна
Толгой дохиулна бас наймын тоог бөгсөөр чинь зуруулна
Аяаа дандаа дарна танхай бүдүүлэг үгээр
Орон даяар сүүл холбож ярьдаг нэвтрүүлэг түгээнэ
Балаа бүжүүлнэ би дэвтэр хэмээх тайзан дээрээ
Өө нээрээ, Хүрэл тулгын медаль хайчсан ээжээ?
Эцэг эхчүүд хүүхдээ аваад холхон байсан нь дээр ээ
Дараа намайг битгий тэдэнд хараал заасан гээрэй!
Одоогийн рэп дуучид яг л амьд үзүүлэн шиг
Харин би энд жинхэнэ рэпийг таньд үзүүлнэ чиг
Ая дугараа өргөнө хамуудад сүн түшнэ
Маний чинь харьяалагдах гангууд репд шинэ түвшин
Микрафон руу шүлсээ харамгүй үсчүүлнэ
Homeboy-той хамтрана, дараа нь би дүрсжүүлнэ
Цэцэн үгс амнаас минь олгойдох болно
Монгол даяар Золбаяр толгой дохиулна
3.
Бүгдийг бодно би яг Күнз.... бишээ Пифагор
Худлаа шааж байгаа юм биш ээ, энэ бол метафор
Дуу минь бүгдийг нь намдаана яг цитрамон
Thank god, thank rap, thank microphone
Улаанбаатар миний Punchline-аар дутна аа
Хэдэн мөртөө кармаалаад алхана би Cumberland-ийн гудмаар
Өөрийн гудмаа дурсан дуулая зугаа төдий
Төрсөн нутагтаа би зориулж хийсэн өөрийн дуугаа өргий
4.
Ноход хуцна үүрээр
үүнтэй зэрэгцүүлээд
Нисэх буудал эсвэл цагаан хаалганы дэргэдүүрээр
Нисэхийн сүрчиг дагуулж бүлээн салхи үлээнэ
Нийслэл хот, буянт ухаад өглөө болох билээ
Нойрноос сэрээнэ онгоцны дуу аав ээжийн ярилцах чимээ
Дээрээс нь сүү аваарай хэмээн чарладаг эмээ
Цонхоор харвал ах нар сааданд нийлэн байж л байгаа
Ажилтай юм шиг цуглардаг ч хийсэн ажил “каяа”
Гарууд оройд сааданд чойрно зомби шиг болно
Хүнд гарууд голлоно, мань “homie” гэж цоллоно
Бэсүд дандаа даруухан ч хамууд минь хайнга шаана
Эрхий чигчий хураагаа өргөх маниусын “gang sign”
Хаанаас ирсэн бэ гэж үү? Нисэхийн тухай энэ дуу
Гэрийн хаяг хэлнэ би бол буянт ухаагийн хүү
Өсөж төрсөн нутаг усны тухай бодол байна
Мань нь даанч нисэхдээ биш энд Чикагод л байна